Logo

БАРАА ЗАХИАЛАХ БОЛОН

ЛАВЛАХ УТАС:

9665 1603

Бид таны захиалсан бүтээгдэхүүнийг хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө. Харин хөдөө орон нутаг руу битүүмжлээд явуулах бөгөөд Хаан банкаар таны төлбөр 100% төлөгдсөн байх ёстой.

ХААН БАНК ДАНС: 5037211505

Lovelytoys.MN 2024

ЛАВЛАХ УТАС: 9665-1603

Wax

Posted in:

Манай сайт эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулаад  доорхи дөрвөн төрлийн wax-ууд зарж байна.

Энгийн Wax – Үнэ: 20000₮

1Бүтээгдэхүүний тайлбар

Халаах шаардлагагүй, шууд үс авах хэсэгт түрхэн богино хугацаанд үсийг хуулан цэвэрлэхэд хялбар, бөгөөд биеийн аль ч хэсэг дахь илүүдэл үсийг хуулахад тохиромжтой. Усархаг шинжтэй учир, хуулсны дараа усаар угааж цэвэрлэхэд л болно.

Хэрэглэх арга

  1. Арьсыг сайтар угааж арчиж хатсаны дараа үсний ургалтын дагуу ваксаа түрхэнэ.
  2. Зориулалтын цаасаа түрхсэн вакс дээрээ наагаад хөнгөн даралтаар жигд дарахад вакс цаас хоорондоо сайтар наалдана.
  3. Үүний дараа үсний ургалтын эсрэг тал руу бага зэрэг огцом хуулна.
  4. Үлдэгдэл хэсгийг угааж цэвэрлээд биеийн тос түрхэнэ.

Анхаарах зүйл

  1. Вакс нь хэт халуунд байвал чанараа алдах тул хөргөгч зэрэг сэрүүн газар хадгалах хэрэгтэй.
  2. Хэрэглэхийн өмнө жижиг талбайд туршин хэрэглэн үзсэний үндсэн дээр харшилж байгаа эсэхийг шалгаарай.
  3. Вакс болон цаасыг хугацаа хэтэртэл удаан байлгаж болохгүй.
  4. Ваксийг хэрэглэсний дараа спиртний төрлийн цэвэрлэгч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 24 цагийн дотор усанд сэлэх болон наранд шарахгүй байхыг анхаарна уу.
  5. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Халдаг Wax /1/ – Үнэ: 40000₮

Багц бүтээгдэхүүнд: Суурьгүй халаагч 1ш, 100мл вакс, 20ш цаас

Онцлог

Өөрөө  хална, үсийг төгс цэвэрлэнэ, нүүрэн дэхь илүүдэл шар үсийг хуулахад илүү нийцсэн шинэ бүтээгдэхүүн, хувь хүн гэрийн нөхцөлд хэрэглэх мөн гоо сайхны салонд хэрэглэхэд тохиромжтой.

Халуун ваксны онцлог давуу тал

Вакс халснаар арьсанд халалт үзүүлснээр  үсний уутанцар болон нүх тэлэлт үүсгэж мэдрэмтгий шинжийг бууруулж өвдөлтгүй болгодог давуу талтай.

  1. Ваксаа савтайгаар нь халаагч дотор байрлуулаад халаах бөгөөд вакс нь урсамтгай шингэн болон хувирна. \халаагч доторх хөнгөн цагаан савыг гоо сайхны газар нэг хүнд тусгайлан хэрэглэх зорилгоор ашигладаг/
  2. Үс авах хэсгийг сайтар угаагаад сайтар хатсаны дараа үсний ургалтын дагуу түрхэнэ. Хэрэв бикини үсийг авах тохиолдолд үсийг хайчаар 0.5аас 1см хүртэл богиносгоно.
  3. Хэт халсан эсэхийг гарын алганы арьсанд хүргэж шалгана.
  4. Халсан савтай ваксаа арьснаас 45 градус байрлуулан бариад урд хошууг арьсанд хүргэж, үсний ургалтын дагуу өнхрүүлэн түрхэнэ. Түрхэхдээ богино хугацаанд хурдан түрхсэнээр жигд гадаргуутай түрхэх боломжтой болно.
  5. Үүний дараа зориулалтын цаасаа хөнгөн даралтаар нааш цааш илэх хөдөлгөөнөөр хооронд нь наалдуулна.
  6.  Үсний ургалтын эсрэг тал хэсгээс нэг гараар цаасны үзүүрээс бариад, нөгөө гараар барьсан цаасны зэргэлдээх арьсан дээр дараад үсний ургалтын эсрэг тал руу тохиромжтой хүч болон хурдаар хуулна. \нэг удаагийн таталтаар цаасыг гүйцэд хуулах хэрэгтэй бөгөөд хуулах үеийн хөдөлгөөн бага зэрэг хурдацтай байж байвал үс жигд хуулагдана гэдгийг анхаарах хэрэгтэй\
  7. Үлдэгдэл хэсгийг цэвэрлэнэ. Үүний дараа нүх агшаагч шингэн хэрэглэж болох юм. Ингэснээр төгс үр дүнд хүрэх болно.

Анхаарах зүйл

  1. Вакс нь хэт халуунд байвал чанараа алдах тул хөргөгч зэрэг сэрүүн газар хадгалах хэрэгтэй.
  2. Хэрэглэхийн өмнө жижиг талбайд туршин хэрэглэн үзсэний үндсэн дээр харшилж байгаа эсэхийг шалгаарай.
  3. Вакс болон цаасыг хугацаа хэтэртэл удаан байлгаж болохгүй.
  4. Ваксийг хэрэглэсний дараа спиртний төрлийн цэвэрлэгч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 24 цагийн дотор усанд сэлэх болон наранд шарахгүй байхыг анхаарна уу.
  5. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Халдаг Wax /2/ – Үнэ: 80000₮

Давуу тал

Цаас хэрэглэхгүйгээр үсийг гайхалтай цэвэр хуулах болно. Халуун учир цочрол өгөхгүй, онцгойлон суга, бикини үс, хошногоны амсар хэсгийн үс, эрэгтэй хууз сахал, үсний үзүүр хэсгийн шар үс, хөмсөгний дээрх илүүдэл зэрэг бүдүүн бүдүүн ширхэгтэй үсийг угаар нь уутанцартай нь хуулж хар толгой болон шарх үлдээдэггүй онцлогтой.

Арьсанд наалдахгүй шинжтэй тул арьсийг гэмтээдэггүй маш сайн талтай.

Дутагдалтай тал

Маш нарийн, жижиг, богино үсийг хуулахад тохиромжгүй. 0.3 см-аас богино урттай үсийг хуулахад муу хуулдаг.

Анхны худалдан авалтаар иж бүрдлээр нь авахад халаагч суурийг урт хугацаагаар хэрэглэж болох ба доторх ваксийг шинээр худалдан авч хэрэглэхэд л хангалттай.

Хадгалах хугацаа 5 жил. Задалсны дараа 1 жилийн дотор хэрэглэнэ.

Анхааруулах зүйлс

  1. Хэрэглэхийн өмнө  халууныг шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь хүн бүрийн халууны мэдрэх байдал өөр байдаг.
  2. Ваксийг хэт нимгэн түрхэж болохгүй, заавал 0.2-0.3 см байх шаардлагатай. Ялангуяа зах хэсгийг нимгэн орхих, жигд бус түрхэх тал ажиглагддаг тул анхаарна уу. Өрөөний халуун хүйтнээс хамаараад хатах хугацаа адилгүй байдаг. Ойролцоогоор 2-4 минут болоход хатна. Гэвч хэт хатаавал хугарч унах, хаталт гүйцээгүй тохиолдолд үсээ наахгүй байх эрсдэлтэй.
  3. Бага бага талбайгаар хэсэглэн түрхэж хуулах нь хамгийн тохиромжтой.
  4. Үсний ургалтын дагуу түрхээд хатсаны дараа ургалтын эсрэг хуулна. Хуулах үед бага зэрэг хурдацтай бага зэргийн хүчтэй хуулна. Удаан, хүч султай татвал үс дутуу хуулагдах бөгөөд өвдөлт их байна.

Энэхүү ваксыг гоо сайхны салонд ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд очиж үзсэн хүмүүс мэдэж байгаа байхаа. Аюулгүй, өвдөлтгүй, тайван байдлаар үсийг хуулдаг давуу талтай байдаг. гоо сайхны салонд очиж хэд дахин мөнгө төлөхийн оронд өөрөө авч хэрэглэх нь эдийн засгийн болоод мэдрэмжийн хувьд эрх чөлөөг эдлэх болно.

Урьд нь өөр төрлийн үс унагаах болон хуулах бүтээгдэхүүн хэрэглэдэг эсвэл хусах арга хэмжээ авдаг хүмүүст хэрэглэх тутам үсний ургалт улам хурдан, ширхэгийн тоо олон, улам бүдүүн болох зэрэг асуудал тулгардаг. Тэгвэл энэ төрлийн арга нь дээрх асуудлыг шийдвэрлэх болно гэдгийг амлаж байна. хэрэглэх тутам нарийсч, талбай багасах болно.

Үр дүнгийн хувьд гайхалтай бүтээгдэхүүн юм.

Анхаарах зүйл

  1. Вакс нь хэт халуунд байвал чанараа алдах тул хөргөгч зэрэг сэрүүн газар хадгалах хэрэгтэй.
  2. Хэрэглэхийн өмнө жижиг талбайд туршин хэрэглэн үзсэний үндсэн дээр харшилж байгаа эсэхийг шалгаарай.
  3. Вакс болон цаасыг хугацаа хэтэртэл удаан байлгаж болохгүй.
  4. Ваксийг хэрэглэсний дараа спиртний төрлийн цэвэрлэгч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 24 цагийн дотор усанд сэлэх болон наранд шарахгүй байхыг анхаарна уу.
  5. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Цаасан Wax – Үнэ: 15000₮

Давуу тал

Цаасан вакс нь богино хугацаанд үсийг үндсээр нь хуулах давуу талтай. Хөл гарын үс, суганы үс, нүүрний үс, хууз хуулахад тохиромжтой. Нарийн ширхэгтэй үсийг маш сайн хуулдаг.

Зурганд харуулсны дагуу хэрэглэнэ үү.

  1. Үсний ургалтын дагуу наагаад ургалтын эсрэг хуулна. Хуулах үед бага зэрэг хурдацтай бага зэргийн хүчтэй хуулна. Удаан, хүч султай татвал үс дутуу хуулагдах бөгөөд өвдөлт их байна.

Анхаарах зүйл

  1. Вакс нь хэт халуунд байвал чанараа алдах тул хөргөгч зэрэг сэрүүн газар хадгалах хэрэгтэй.
  2. Хэрэглэхийн өмнө жижиг талбайд туршин хэрэглэн үзсэний үндсэн дээр харшилж байгаа эсэхийг шалгаарай.
  3. Вакс болон цаасыг хугацаа хэтэртэл удаан байлгаж болохгүй.
  4. Ваксийг хэрэглэсний дараа спиртний төрлийн цэвэрлэгч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 24 цагийн дотор усанд сэлэх болон наранд шарахгүй байхыг анхаарна уу.
  5. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Comments are closed.